Л.Түвшинжаргалыг ар гэрийнхэнтэй нь уулзуулна

2016 оны 3 сарын 22

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилжээ. Х.Баттулга гишүүнийг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байх үед тус яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ  их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдаж завшсан байж болзошгүй гэх хэргээр 14 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Түүнийг хорьсонтой холбоотой зарим улстөрч эмэгтэйчүүдийн зүгээс акц үзүүлээд байгаа бөгөөд хөхүүл хүүхэдтэй хүнийг хорилоо гэсэн шүүмжлэлийг гаргах болсон. Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгөхдөө “Түүнийг суллахгүй. Харин  ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтийг энэ сарын 21-нд өмгөөлөгч нь гаргасны дагуу өнөөдөр зөвшөөрлийг нь хүлээж авсан бөгөөд ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар болсон” гэлээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна