Даргаа угтсан нь

2016 оны 3 сарын 22

“Шинэ гоёлоо өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг гаргаарай” гэдэг дээхэн үеийн нэгэн кино байдаг даа. Яг түүн шиг л УИХ-ын дарга З.Энхболдыг Баянхонгор аймагт ажиллахаар очих үед тус аймгаас сонгогдсон Х.Баттулга, Д.Ганбат нар Өлзийт сумын цагаат хөтөл дээрээс ёслол төгөлдөр угтан авчээ.

Чингэхдээ хамаг ганган дээрээ тавьж очсон гишүүдийн зургыг сошиалаар хардан хүмүүс “Дарга дээшээ сонгогчид доошоо” болж дээ хэмээн тохуурхаж сууна. 

Эрхэм гишүүдийн хувьд З.Энхболд даргыгаа ирж явааг харангуутаа л “Морьд гараад ирлээ” гэдэг шиг бөөн догдлол байсан юм даг уудаа, янз нь. Даргаа даваан дээрээс угтаж авна гэдэг бас нэгэн "коко" болох дэг шүү.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна