Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Этторэ Франческо Сэкүиг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Л.Пүрэвсүрэн хоёр орны өнө эртний түүхтэй харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ойрын үед төлөвлөж буй айлчлалуудыг амжилттай хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэгт ач холбогдол өгч байгааг тэмдэглээд Элчин сайдын цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

Элчин сайд Э.Ф.Сэкүи италийн тал Итали, Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд цаашид хоёр талын харилцааг улс төр, эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарт хөгжүүлэх боломж байгааг онцлоод Улаанбаатар хотноо ЭСЯ-аа нээхээр идэвхтэй ажиллаж байгаагаа мэдээлэв.

Мөн 2020 онд тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний бэлтгэлийг эртнээс хангахаар тохиров.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж