Ж.Нурлан гавьяат тамирчин боллоо

2016 оны 3 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнөөдөр төрийн дээд одон, медалиар спортын алдартнууд шагнагдлаа. Энэ өдөр бодибилдинг, тулааны болон нисэх загварын спортын анхны гавьяатууд төрлөө.

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны тамирчин эмэгтэйчүүдийн Их мастер, эрэгтэйчүүдийн Олон улсын мастер, шатарчин Түвшинтөгсийн Батчимэг, Монгол улсын нисэх загварын спортын шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга Мижиддоржийн Гонгор, “Тулааны Шандас” клубын тамирчин, дасгалжуулагч Жадамбын Нарантунгалаг, Бодибилдингийн Дэлхийн аварга Жүнсийн Нурлан нар шагнагдлаа.

Мөн Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Данзангийн Сүрэнхорлоо шагнагдсан юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна