Д.Ганбат Хууль зүйн сайдад ханджээ

2016 оны 3 сарын 22

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилан саатуулсныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат эсэргүүцэж байгаа аж. Тэрээр өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хандан албан бичиг илгээж, дээрх асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллуулахаар болсноо мөн мэдэгджээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна