Дэвид Кэмерон бүх талаар туслана гэв

2016 оны 3 сарын 22

 

Брусселийн Завентем нисэх буудалд хоёр бөмбөг дэлбэрч, 13 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан тухай мэдээ ирсэнтэй зэрэгцэн хотын зах дах Европын холбооны төв байрны ойролцоо орших метроны буудалд орон нутгийн цагаар 09:11 цагт бас нэг бөмбөг дэлбэрсэн байна. Бруссел хотын метроны бүх буудлыг хаалаа. Бөмбөг дэлбэрсэн Завентем нисэх буудал бүх нислэгийг цуцалж, нисэх буудлыг хаасан бөгөөд иргэдийг нисэх буудал руу зүглэхгүй байхыг анхааруулсан байна.  Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон хэрэг явдалд цочирдож, санаа зовинож буйгаа цахим хуудсаар илэрхийлж, шаардлагатай бүхнээр туслана гэжээ. Бруссельд болсон дэлбэрэлтийн улмаас Дэвид Кэмерон Их Британийн нисэх буудлуудын аюулгүй байдлыг өндөржүүлэхийг тушаасан байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна