МАХН-ын дарга Н.Энхбаяраас Авлигатай тэмцэх газар тайлбар авахаар түүнийг удаа дараа дууджээ. Гэвч тэр АТГ-т очоогүй байна. Улмаар түүнийг АТГ-ынхан төрийн ордноор хайсан гэж эх сурвалж мэдээллээ. Мөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч Н.Энхбаярыг албадан байцаахаар болсон гэх мэдээлэл байна. Уг асуудлыг эсэргүүцсэн МАХН-ын зарим гишүүд, дэмжигчид яг одоо Төрийн ордны баруун хаалган дээр цугларчээ. Учир нь, Н.Энхбаяр Төрийн ордонд, Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд өмгөөлөгчийн хамт байгаа аж.
Н.ЭРДЭНЭ