Дуулианы эздийн Ивээн тэтгэгчдийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-нд болно

2016 оны 3 сарын 22

Өсвөр залуучуудын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, Зөв Монгол иргэнийг төлөвшүүлэх, Эрүүл Монголын төлөө "Их Талын  Дуулиан” ТББ-аас 10 дах жилдээ зохион байгуулж байгаа "Дуулиан 2020” тэмцээнд оролцогч Дуулианы эздийг энэ жил 80 гаруй аж ахуйн нэгж ивээн тэтгэж хамтран ажиллаж байна.

Улсын хэмжээнд хамгийн олон оролцогчидтой "Дуулиан 2020” тэмцээнд 2015  -2016 оны улиралд  30,000 гаруй хүүхэд багачууд оролцсноос 3 дах шатанд 80 сургуулийн 180 гаруй баг  оролцож, аваргуудаа удахгүй тодруулах юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд тэдгээр багуудыг ивээн тэтгэж оролцож байгаа ивээн тэтгэгчдийн дунд уламжлал болон зохион байгуулагддаг хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-нд эхлэх юм. Саммит, Худалдаа Хөгжлийн Банк, Мобиком, БСБ Сервис, Бумо, Оюу Толгой, ЧингиХаан Банк, Төрийн Банк, Ард санхүүгийн нэгдэл, Кейси Файн, MBC, Хас Банк, НЕТГ, ЕТГ зэрэг  Үндэсний тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн багууд энэ удаагийн тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгчээ. Эхний тоглолтууд энэ сарын 27-нд Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн спорт танхимд болох бол хагас шигшээ тоглолтууд 4-р сарын 3-ны өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны футзалны танхимд болох юм. Тэмцээний  хагас шигшээ,  шигшээ тоглолтууд 4-р сарын 23, 24-ний өдрүүдэд явагдаж "Дуулиан 2020” тэмцээний ивээн тэтгэгчдийн нээлттэй тэмцээний аваргуудаа тодруулах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна