Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 9 цагийн орчимд Бельгийн Вант Улсын нийслэл Брюссель хотын олон улсын нисэх онгоцны Завентем буудал болон Европын Холбооны төвтэй ойролцоо орших Малбээкийн метроны буудалд цуврал дэлбэрэлт болж 13 хүн нас барж, 35 хүн гэмтээд байна. Дэлбэрэлт болсонтой холбогдуулж Завентем нисэх буудлын бүх нислэгүүдийг цуцалж, Брюссель рүү орох гарах галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд галт тэрэг, метроны буудлуудыг хаагаад байна.

Дэлбэрэлтийн улмаас нас барсан, гэмтсэн хүмүүсийн дунд монгол иргэд одоогоор байхгүй талаар Брюссельд суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн бөгөөд дэлбэрэлт болсон газрууд болон олон нийтийн газраар явахгүй байхыг Бельгийн Вант Улсад оршин суугаа монгол иргэддээ Гадаад хэргийн яамнаас анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж