Жоржио Армани ангийн үснээс татгалзана

2016 оны 3 сарын 23

Италийн загвар зохион бүтээгч Жоржио Армани шинэ цуглуулгадаа ангийн үс ашиглахгүй гэдгээ мэдэгдлээ. Технологийн өндөр хөгжил ангийн үстэй дүйцэхүйц бүтээгдэхүүн ашиглах боломжийг олгож байгаа хэмээн Армани ярьжээ.

“Загварын Armani ордон цаашид ангийн үс ашиглахгүй гэдгийг мэдэгдэхэд баяртай байна” хэмээн Армани сэтгүүлчид ярьжээ.

Загварын Giorgio Armani ордон 1975 онд байгуулагдсан. Ордныг үүсгэн байгуулагч Армани эдүгээ Италийн хамгийн баян хүний нэг юм.

Ан, амьтдыг хамгаалагчид загварын ертөнцийнхөнтэй он удаан жилийн тэмцэл хийж байгаа. Хамгийн сүүлийн дуулиант хэрэг нь загварын Hermes ордонтой холбоотой. Тус компанийн эзэмшдэг матар үржүүлгийн газар юу болдог талаар амьтан хамгаалагчид сурвалжлан өнгөрсөн зун олонд хүргэсэн нь шуугиан тарьсан юм. Уг сурвалжлагад өгүүлснээр матруудыг гүн худаг руу шидэж, харгис хэрцгийгээр дээрээс нь нүддэг ажээ. Hermes-ийн матрын арьсан нэг цүнхэнд хоёроос гурван матрын арьс шаардагддаг байна. Энэ шуугианы дараа Hermes дотоод хяналтын шалгалт явуулж, зөрчлөө арилгасан хэмээн мэдэгджээ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна