Цэргийн эмнэлгийн шинэ байр ашиглалтад орно

2016 оны 3 сарын 23

 

Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр болох ажээ.  2011 оноос хойш "дуншсан" энэхүү барилгыг цаг хугацааны хувьд 2013 онд ашиглалтад өгөх ёстой байв. Гэвч барилга гүйцэтгэгч талаас хамааралтайгаар хугацаа алдсаар ийнхүү маргааш ашиглалтад ороход бэлэн болжээ. Орчин үеийн шаардлагад нийцсэн эмнэлгийн шинэ байр 300 гаруй ортой байх бөгөөд нийтдээ 17 тэрбум төгрөгөөр сүндэрлэж байна. Өнгөрсөн оноос эхлэн батлан хамгаалах салбартаа хүлээлттэй байсан хэд, хэдэн байшин барилга ашиглалтад орж байгаагийн нэг нь эмнэлгийн шинэ байр юм.