Авилгачдаас ФИФА 150-200 орчим сая ам.доллар нэхэмжилжээ

2016 оны 3 сарын 23

ФИФА, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ж.Инфантино АНУ-ын засаг захиргаанд хандан захидал явуулжээ. Уг захидалд “ФИФА-гийн дэд ерөнхийлөгч, КОНКАКАФ, Умард, Төв Америк болон Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн ерөнхийлөгч асан Жек Уорнер, түүний хүү Дарьян Уорнер, ФИФА-гийн Гүйцэтгэх хорооны гишүүн, КОНКАКАФ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Чак Блейзер зэрэг нилээд хэдэн өндөр албан тушаалтнаас авилгын замаар замхруулсан гэж бүх мөнгийг манай байгууллага буцаан авах шийдвэр төгс байна. Иймд ФИФА-гаас дээрх нэр бүхий хүмүүсийн хулгайлсан гэж сэжиглэж байгаа 150-200 орчим сая ам.долларыг хураан авч манай байгууллагыг хохиролгүй болгоход бүх талын туслалцаа үзүүлнэ үү.” гэсэн хүсэлтийг тавьсан байна.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна