“Холбооны цом”-ын аваргаар СЭЗДС-ийнхан тодров

2016 оны 3 сарын 23

Монголын боулинг сонирхогчдын холбооны 2016 оны аварга шалгаруулах “Холбооны цом” тэмцээн өнгөрсөн бямба гаригт “Big bowling” төвд боллоо. Долоо дахь жилдээ зохион байгуулсан тэмцээнд “City cup”, “Coca cola zero championship” тэмцээний эхний найман байрт шалгарсан шилдэг 16 багийнхан өрсөлддөг уламжлалтай. Багууд дөрвөн хэсэгт хуваагдаж, тойргоор тоглон, нэг, хоёроор гарсан нь хасагдах журмаар өрсөлдсөн юм. Тэдгээрээс Д.Амьбөх ахлагчтай СЭЗДС-ийн баг тэргүүн байрт шалгарлаа. Удаах байрыг Г.Ууганболд ахлагчтай “Петрожамп” баг эзэлсэн бол Ц.Лхаасүрэн ахлагчтай “Биг энтертайнмент” гуравдугаар байрт орлоо. Хамгийн өндөр буюу 259 оноо авсан шилдэг тамирчнаар Ц.Лхаасүрэн тодорсон юм.

Дашрамд дурдахад, энэ нь боулинг сонирхогчдын хүсэн хүлээдэг чансаа өндөртэй тэмцээн бөгөөд 2010 оноос хойш уг тэмцээнд 2000 гаруй тамирчин оролцжээ.

MSPU

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна