Гаднын төлөөлөгчид Сонгуулийн Ерөнхий хороонд зочлов

2016 оны 3 сарын 23

Улаанбаатар хотноо болж буй “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинарт оролцогсод Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд өчигдөр /2016.03.22/ тусгайлан зочиллоо.

Энэ үеэр Монгол Улсад сонгууль зохион байгуулж буй туршлага,  сонгуулийн эрх зүйн зохицуулалт болон Сонгуулийн Ерөнхий Хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, сонгуульд хэрэглэж буй техник хэрэгслийн талаар танилцуулга хийж дараа нь санал тоолох техник хэрэгслийн үйл ажиллагааг зочдод танилцууллаа.

Мьянмар, Лаос, Непал, Камбож, Индонез, Киргиз, Тимор-Лесте, Афганистан, Бутан, Шри-Ланка Улсын төлөөлөгчид  дээрх олон улсын семинарт оролцсон  байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна