Брюсселийн дэлбэрэлт хөрөнгийн индексүүдийг унагав

2016 оны 3 сарын 23

Европын биржийн индексүүд Брюсселийн дэлбэрэлтийн дараа шууд унаж эхэлсэн байна.

Брюсселийн олон улсын нисэх буудалд болон метронд алан хядагчид өчигдөр /2016.03.22/ бөмбөг дэлбэлж, тус улсад онц байдал зарлаад байна. Бельгичуудаас гадна хөрөнгө оруулагчид ч сандралд орсон байлаа.

Европын хөрөнгийн индекс Euro Stoxx 50 өчигдөр шууд 1,5 хувиар шууд уналаа. Германы DAX, Их Британийн FTSE 100, Швейцарийн SMI, Италийн FTSE MIB, Испанийн IBEX 35 индексүүд тус бүр 1.1 хувиар уналаа. Харин Бельгийн гол индекс BEL 20 үнийхээ 1.5 хувийг алджээ.

Бүхнээс илүүтэйгээр Европын тээврийн компаниудын индекс унажээ. Тухайлбал, Lufthansa, Ryanair, Norwegian Air Shuttle, Air France, KLM компаниудын үнэт цаас 3-3,4%-иар үнээ алдав. Британийн Easyjet-ийн хувьцаа хамгиййн их буюу 6%-иар унажээ.

График Euro Stoxx.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна