Л.Гансүхийг шүүж байна

2016 оны 3 сарын 23

Шинэчлэлийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэж байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг телевизээр дамжуулах  хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй байна.

Л.Гансүхэд 3,6 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон билээ.

Хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Улсын дээд Шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар оролцож байна. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын гурван өмгөөлөгч мөн Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар ирсэн байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна