Кастро хориг ба Гуантанмогийн тухай Обамад сануулав

2016 оны 3 сарын 23

Обамагийн онгоц Гаванад ирж байгаа нь. Фото: Alberto Reyes / Reuters

 

АНУ-ын ерөнхийлөгчийн 88 жилийн дараа Кубад хийсэн айлчлалын үеэр хоёр орны тэргүүн хэлэлцээр хийлээ. Гавана хотын Хувьсгалын ордонд болсон хэлэлцээрийн дараа сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийсэн. Хоёр орны харилцааг хэвийн болгохын тулд “ёс зүйгүй, хууль бус” хориг тавьснаа АНУ цуцалж, Гуантанамогийн буланг эзлэн аваад цэргийн бааз байгуулж, чанд дэглэмтэй шорон байрлуулсан, энэ газар нутгийг буцаан өгөх ёстой хэмээн Кубын Төрийн зөвлөл ба Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастро мэдэгджээ.

 

"Дипломат харилцааг сэргээсэн нь хоёр орны харилцааг хэвийн болгох анхны алхам. Тэр нь асуудлыг шийдэж, шударга бус явдлыг засахад хэрэгтэй.  Хохиролд хүргэсэн хориг нь ёс зүйгүй, хууль бус хэрэг юм. Түүнийг зогсоох хэрэгтэй.  Харилцааг хэвийн болгох, асуудлыг урагшлуулахын тулд Гуантанамогийн тэнгисийн цэргийн бааз байрлаж байгаа хууль бусаар эзэлсэн газар нутгийг буцаан өгөх ёстой”  хэмээн Рауль хэллээ.

 

Фото: Pablo Martinez Monsivais / AP

 

Үүнээс өмнө, гуравдугаар сард Куба ба Европын холбооны удирдлага сүүлийн жилүүдэд явуулсэн хэлэлцээрээ дуусган харилцааг хэвийн болгох гэрээнд гарын үсгээ зурсан байв.  Энэ алхмыг “хоёр талын харилцааны түүхт өдөр” хэмээн Европын холбооны дипломатын албаны дээд комиссар Федерика Могерини нэрлэсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна