“Дуулиан 2020” тэмцээн амжилттай үргэлжилсээр байна

2016 оны 3 сарын 23

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Улаанбаатар хотын захирагчийн  дэмжлэгтэй Монголын хөлбөмбөгийн холбоо, "Их Талын Дуулиан” ТББ-аас хамтран зохион байгуулж байгаа өсвөрийн хөлбөмбөгчдийн "Дуулиан 2020” тэмцээний 3 дахь шат амжилттай үргэлжилж, аваргуудаа тодруулахад ойртоод байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээний 30 тоглолт Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургууль, Эрэл сургууль, Сүхбаатар дүүргийн 58-р сургууль, Баянгол дүүргийн Оюуны-Ундраа цогцолбор сургууль, СонгиноХайрхан дүүргийн 107, Хан-Уул дүүргийн  Буянт-Ухаа цогцолбор сургуулийн спорт танхимд явагдлаа.

Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн спорт танхимд болсон нийт 7 тоглолтоос хамгийн олон гоолыг Делойтте Онч ивээн тэтгэгчтэй 28-р сургуулийн баг тамирчид оруулсан юм. Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалын ¼-ийн тоглолтоо 28-р сургуулийн баг тамирчид талбайн эзэн Амгалан цогцолбор сургуулийн багтай хийж, 8:7-гийн харьцаатай хожжээ. Мөн 28-р сургуулийн хөвгүүдийн 17 насны баг Амгалан цогцолбор сургуулийн багийг 11:3-ын харьцаатай хожсон бол охидын 15 хүртэлх насны баг ч өөрсдийн өрсөлдөгчөө 1 бөмбөгийн илүү оноогоор хожсон юм. Энэ удаад тэд БСБ Сервис компанийн 79-р сургуулийн 2-р багтай тоглож, 3:2-ын харьцаатай ээлжит ялалтаа байгуулжээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн спорт танхимд гал гарсан тоглолтууд болсноос хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалын Хас Банкны 2-р сургууль, 9-р сургуулийн баг тамирчдын тоглолт 12:8-ын харьцаатай өндөрлөсөн юм. Ням гаригт 107-р сургуулийн спорт танхимд болсон тоглолтуудаас онцлох тоглолт нь хөвгүүдийн 17 насны ангилалын 20-р сургууль, 65-р сургуулийн багийн тоглоот байлаа. Хас Лизинг компанийн ивээн тэтгэсэн 20-р сургуулийн   баг өөрийн өрсөлдөгч Сүү ХХК-ийн 65-р сургуулийн багийг 15:7-гийн харьцаатай буулган авсан байна. 20-р сургуулийн багт өнгөрсөн оны "Дуулиан 2020” тэмцээний шилдгийн  шилдэг тоглогч Б. Тэмүүжин байгаа. Тэрээр энэ жил дахин шилдгийн шилдэг тоглогч болох эсэх нь ирэх 4-р сард тодорхой болох юм.   Энэ насны ангилалын мөн л сонирхолтой өрсөлдөөнтэй тоглолтыг 10-р сургууль, Шинэ Монгол сургуулийн багийн тоглогчид үзүүлж чадсан. Дүүргийн аварга шалгаруулах  шатны тэмцээнээс  Хан-Уул дүүргийн мөнгөн медальт   10-р сургуулийн баг энэ удаад Шинэ Монгол сургуулийн багт 8:10-ын харьцаатай хожигдсон байна. Энэ шатнаас "Дуулиан 2020” тэмцээний насны ангилал бүрт шалгарсан багууд дараачийн  шатанд өрсөлдөх эрхтэй болох юм.

“Дуулиан 2020” тэмцээн амжилттай үргэлжилсээр байна

“Дуулиан 2020” тэмцээн амжилттай үргэлжилсээр байна

“Дуулиан 2020” тэмцээн амжилттай үргэлжилсээр байна

“Дуулиан 2020” тэмцээн амжилттай үргэлжилсээр байна

“Дуулиан 2020” тэмцээн амжилттай үргэлжилсээр байна

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна