Таван хувийн зээл шоу юу?

2016 оны 3 сарын 23

Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох шийдвэрийг Засгийн газар гаргаснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд баригдсан орон сууцанд орсон иргэд 8 хувийн зээлээ 5 хувь руу шилжүүлэх, мөн дээр заасан бүсэд шинээр орон сууц авах иргэд 5 хувийн зээлд хамрагдах боломжтой болсон. Гэхдээ энэ нь эдийн засагт сөрөг үр дагавар дагуулна гэх байр суурийг зарим эдийн засагч илэрхийлж буй бол хэрэгжүүлэгч талаас ипотекийн зээлийн хүүг бууруулснаар зогсонги байдалд орсон барилгын салбарт цусны эргэлт бий болж, хүндэрчихээд байгаа эдийн засгийг сэргээх хөшүүрэг болно гэж үзэж байгаа юм. Иймд энэ долоо хоногийн “VS” буландаа УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх Ч.Энхбат, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа нарын байр суурийг онцоллоо.

Бэлтгэсэн Г.ДАРЬ 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна