София робот гайхамшиг бас аймшиг төрүүлж байна

2016 оны 3 сарын 23

АНУ-ын Hanson Robotics компани эмэгтэй хүний төрхтэй, хүний нүүрний хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг үзүүлж чаддаг София нэртэй роботыг бүтээжээ. Шинэ робот хүний төрлийг устгана гэж амлаад байгаа ажээ.

Гэхдээ София бас ашиг тустай гэж мэдэгдээд байна. Хүн төрлийн роботууд нь хүнд хүчир ажилд тусална хэмээн Hanson Robotics компанийн инженерүүд үзэж байгаа юм. Ухаалаг роботууд хичээл зааж, ахмадуудыг асрах боломжтой гэнэ.

Boston Dynamics-ийн роботуудаас ялгаатай нь София нүүрийн болон сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж чадна. Роботын нүдэнд  камер суулгасан. Роботын нүүрийг Frubber гэх уян материалаар хийж дор нь нүүрний хөдөлгөөний илэрхийлэх хэд хэдэн хөдөлгүүр байрлуулжээ.

Хэл яриаг мэдэрч хариулах үүргийг нь Google-ийн технологи хариуцна.  Hanson Robotics-ийг андроид болгох ажлыг Дэвид Хэнсон IBM ба Intel компаниудтай хамтран хийж байгаа юм. Hanson Robotics компанийг үндэслэгч София роботоос ярилцлага авсан байна. София ярилцлагадаа сургуульд суралцаж боловсролтой болох, өөрийн бизнесийг эхлүүлэх бүр цаашлаад гэр бүлтэй болох хүсэлтэй гэж хариулжээ. “Гэхдээ би энэ бүгдийг хийх хэмжээний нийгмийн  бүрэн эрх дархтай гишүүн биш” хэмээн андроид бүсгүй ярьжээ.

“Чи хүн төрөлхтөнг хөнөөх хүсэлтэй юу? Үгүй гээд хэлдээ” гэсэн асуултад робот София “За яахав, би хүн төрөлхтөнг устгаад өгье” гэсэн хариулт өгсөн нь доктор Хэнсоны хувьд гэнэтийн байжээ.

Hanson Robotics компанийн тэргүүн 20 жилийн дараа роботууд бидний амьдралд өргөнөөр нэвтрэнэ. Тэд бидний төлөө ажиллаж, биднээс нэг их ялгарахгүй гэж ярьж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна