Оросын сүүлчийн агуу реалистын үзэсгэлэн нээгдэнэ

2016 оны 3 сарын 23

Гелий Коржев. Шинэ лоозон, 1998. Оросын реалист урлагийн хүрээлэн

Москва хотын Третьяковын галерейд ХХ зууны Оросын сүүлчийн агуу гэгдэх реалист зураач Гелий Коржевын үзэсгэлэн нээгдэж байна. Үзэсгэлэн маргааш /2016.03.24/ нээгдэх юм. Гелий Коржев 1960–1980-аад оны нэртэй зураачдын нэг боловч домогт 1960-аад оны мундагуудын нэг байлаа.  Хэдийгээр тэр тийм алдартай байсан ч дараагийн үеийнхэндээ бараг танигдуугүй зураач аж. Тухайн цаг үеийн онцлог, зураачийн өөрийн хувийн зан чанараас үүдэн түүний бүтээлүүд олноос нууцлагджээ. Үүнийг засч залруулах үүднээс үзэсгэлэнг гаргаж байгаа ажээ. Үзэсгэлэн зургадугаар сарын 13 хүртэл үргэлжилнэ.

Гелий Коржев. Шанаагаа тулан хэвтэж байгаа нүцгэн эмэгтэй, 1965 он, Оросын реалист урлагийн хүрээлэн

Зураачийн 1943-2011 он хүртэлх уран бүтээлийг он цагийн дарааллаар үзүүлнэ. Коржев өөрийн амьдарсан цаг үеийг маш тодорхой гаргаж үзүүлсэн хүн юм.

“Хайр  сэтгэлтнүүд”, “Зураач”, “Коммунистууд” гурвалсан зураг, “Дайны галд хуйхлагдагсад” цуврал зэрэг нь цоо шинэ өнгө төрхийг илтгэдэг. Өөрчлөлт шинэчлэлийн үеийг тэрээр “Аравнайлалт”, “Жүүд” гэсэн зургаас харж болно.


Гелий Коржев. Нялх хүүхэдтэй эмэгтэй, 1956 он, Оросын реалист урлагийн хүрээлэн

Агуу эх орны дайны үеийг харуулсан зургууд нь маш ойлгомжтой, баатрууддаа хандсан зовиур, гайхамшигтай дулаан сэтгэлээр дүүрэн.

Сонирхолтой нь тэр Зөвлөлтийн урчуудын эвлэлд өндөр тушаал эрхэлж байсан ч  уран бүтээлээ зөвхөн өөрийн сэтгэмжээр бүтээн хэн нэгэнд захирагдаж, хязгаарлуулж байгаагүй.

Гелий Коржев. Саарал өглөө. Цонхны дэргэд байгаа нүцгэн эмэгтэй, 2006. Оросын реалист урлагийн хүрээлэн

Гелий Коржев. Шинель, 1950-иад он, Оросын реалист урлагийн хүрээлэн

Гелий Коржев. Этюд «Шаахай», 1955. Оросын реалист урлагийн хүрээлэн

Гелий Коржев. Мартагдсан алиа салбадай, 1987. Оросын реалист урлагийн хүрээлэн

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна