Украины нисгэгчид 22 жилийн ял оноолоо

2016 оны 3 сарын 23

 

Украины нисгэгч Надя Савченког ОХУ-ын шүүх хоёр сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн байна.

 

2014 оны зургадугаар сард Украины зүүн мужид гарсан мөргөлдөөний үеэр Оросын хоёр сэтгүүлч рүү гал нээж, амийг нь хөнөөсөн хэрэгт Надя Савченкод 22 жил шоронд хоригдох ял оноожээ.

 

Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурал Украины нисгэгчийг буруутай гэж үзэж ялыг нь уншихад тэрбээр Украины тэрслүү дуу дуулж эхэлсэн байна. Надя өөрийгөө буруугүй гэж үзэж, ялыг эсэргүүцэж байгаа ажээ.

 

Украины ардын баатар Надя Савченког Украинчууд буруутай гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм. Украины Ерөнхийлөгч Пётр Прошенко Надя Савченког тус улсад олзлогдсон Оросын хоёр цэргийн албан хаагчаар солих хүсэлт ОХУ-ын талд илгээхдээ украин хэлээр бичсэн байжээ.

 

Надя Савченкогийн өмгөөлөгч хэлэхдээ түүнийг ОХУ-ын хилийг хууль бусаар зөрчиж, хүн амины хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа учраас давж заалдаад нэмэргүй гэжээ. Надя Савченкогийн шүүх хурал Украины хилээс холгүй орших Донецк хотод болсон байна.

 

Өмгөөлөгчийн хэлснээр Надя Савченко мөргөлдөөн болохоос өмнө баривчлагдсан нь гар утасны бичлэгт үлдсэн байжээ. Надя Савченко ОХУ, Украины харилцаа муудсан 2014 оноос хойш ОХУ-ын шоронд хоригдож байгаа юм.

 

Москва 2014 онд Крымд бүх нийтийн санал асуулга явуулж, өөртөө нэгтгэснээс болж Украины зүүн Донецк, Луганск мужид украинчууд болон Оросын талыг дэмжигчдийн хооронд хагарал, зөрчил үүсэн юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна