Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна

2016 оны 3 сарын 23

Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна. НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын Конвенц 1950 онд хүчин төгөлдөр болсон өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 23-нд Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэж байхаар тогтсон байдаг.

Хүний хүчин зүйлээс шалтгаалан дэлхийн цаг уурын байдал жилээс жил дордож байгааг хэн хүнгүй зовинон ярьдаг. Сүүлийн 50 жилд тохиолдсон гамшгийн 90 орчим хувь нь цаг агаар, уур амьсгал, уснаас үүдэлтэй байсан хэмээн Дэлхийн цаг уурын байгууллага үздэг.

Монгол улсын хувьд ч цаг уур улам хатуу ширүүн болж байгааг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийнхэн өнөөдөр хэллээ. Цаг уурын өөрчлөлт сүүлийн жилүүдэд эрс мэдрэгдэж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн 2015 онд зундаа хэт халж, өвөлдөө эрс хүйтэрч, ганцхан жилийн дотор гамшигт үзэгдлийн тоо олон жилийн дунджаас 35-аар нэмэгдсэн гэлээ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна