Бүдүүн гэдэсний бүрэн цэвэрлэгээ

2016 оны 3 сарын 23

Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ! Нэхий, савхиа тайлж нимгэн, нөмгөн хувцаслах улирал айсуй! Эрүүл мэнддээ санаа тавихын хажуугаар илүүдэл жингээ хурдан хугацаанд хасмаар байвал АНЖЕЛ эмнэлэг та бүхэнд бүдүүн гэдэсний усан эмчилгээ, бүрэн цэвэрлэгээг санал болгож байна.

Орчин үед хүмүүсийн хөдөлгөөн хумигдаж гарал үүсэл нь тодорхой бус олон төрлийн химийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг болсонтой холбоотойгоор бүдүүн гэдэсний бохирдол ихсэж өтгөн хаталттай хүний тоо нэмэгдсэн. Өтгөн хаталттай холбоотойгоор бүдүүн нарийн гэдэсний хавдар, таргалалт гэх зэрэг өвчлөлүүд ихэсч байна. Ер нь бүдүүн гэдэсний бохирдол нь бусад өвчин үүсэх суурь болдог. Иймээс бүдүүн гэдэсний бохирдлоо зайлшгүй цэвэрлэх шаардлагатай болж  байгаа юм. 

Бүдүүн гэдэсний өөрийнх нь үндсэн үүрэг нь ус, эрдэс бодис, витаминуудыг өөртөө шимэгдүүлэх байдаг. Ус ямар ид шидтэй вэ гэвэл өөхийг задалж өгдөг. Бүдүүн гэдсийг цэвэрлэснээрээ хүний биед шингэж байгаа усны шингэцийг илүү сайжруулж өгдөг.

Бүдүүн гэдэс цэвэрлэх эмчилгээг ихэвчлэн дараах шалтгааны улмаас хүмүүс хийлгэдэг байна.

  1. Өтгөнөө удаан хугацаанд гаргаж чадахгүй байгаа, өтгөн гадагшлуулах янз бүрийн цай, бэлдмэл уугаад дийлэхээ больсон өтгөн хаталттай хүмүүс.

Өтгөн хатахад хоолны дуршил буурах бөгөөд хэхрүүлж, аманд эвгүй амт амтагдана. Арьсанд өөрчлөлт гарч цонхийж, шар туяа татаж, арьс уян хатан байдлаа алдана. Ядарч сульдах, стресст орох, харшил хууч өвчнүүд сэдрэх зэрэг сөрөг үр дагаврууд гардаг. Биед хорт бодис ихээр хуримтлагдан, эд эрхтэнг хордуулж биеийн эсэргүүцлийг сулруулдаг. Өтгөн хаталт нь удаан хугацаагаар үргэлжилбэл гэдэсний цүлхэнт өвчин, шамбарам, шулуун гэдэсний урагдалт ба шулуун гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Үүнээс хамгийн аюултай хүндрэл нь бүдүүн гэдэсний хорт хавдар юм. Хавдар нь удаан хугацаанд гэдсэнд өтгөн хатах үеэр хорт бодисуудын нөлөөгөөр үүсдэг гэж үздэг. Өтгөн хаталтын үндсэн шалтгаан нь биед шингэн дутагдах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрах, биеийн хөдөлгөөн багасах, ислэгээр баялаг хүнс идэхгүй байх, уураг ихтэй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэх, эмийг замбараагүй хэрэглэх зэрэг байдаг.

  1. Тураах хоолны дэглэм барьж дасгал хөдөлгөөн хийх гэж байгаа турах зорилготой хүмүүс.

Турахад хүний хэрэглэж байгаа шингэний хэмжээ маш чухал байдаг. Бүдүүн гэдэсний өөрийнх нь үндсэн үүрэг нь ус, эрдэс бодис, витаминуудыг өөртөө шимэгдүүлэх байдаг. Ус ямар ид шидтэй вэ гэвэл өөхийг задалж өгдөг. Бүдүүн гэдсийг цэвэрлэснээрээ хүний биед шингэж байгаа усны шингэцийг сайжруулж өгдөг. Ингэснээр турах процесс илүү хурдан явагддаг. Турах гэж байгаа бол бүдүүн гэдсээ цэвэрлээд дараа нь усаа ууж, хоолныхоо дэглэмийг барих юм бол цэвэрлэхгүй байснаасаа үр дүн илүү байдаг. Төрөл бүрийн эм, цай, бэлдмэл уухаас залхсан эсвэл үр дүнгээ өгдөггүй бол бүдүүн гэдсээ цэвэрлүүлээд үзээрэй.

  1. Янз бүрийн эмчилгээ хийлгэсний дараа хордлого тайлах зорилгоор

  2. Өтгөн хаталтаас үүдэлтэй харшилд өртсөн хүмүүс

  3. Бүдүүн гэдэс хэт бохирдсоноос дух, нүүрээрээ тууралттай хүмүүс гоо сайхны зорилгоор

  4. Бүдүүн гэдэс дурандуулахын өмнө гэдсээ бүрэн цэвэрлүүлэх шаардлагатай хүмүүс үйлчлүүлдэг. 

Бүдүүн гэдэсний усан эмчилгээний ач холбогдол нь бүдүүн гэдэснээс эмгэг бактери, мөөгөнцөр, шимэгчийг гадагшлуулан цэвэрлэж, гэдэсний хэвийн бичил орчныг сэргээснээр аарцагны цусан хангамж сайжирч ууц, гуяар өвдөх, хөл чилж ядрах, мөн үе мөч өвдөх зэрэг зовиурыг арилгана.  Мөн гоо сайхан талаасаа арьсыг өнгөлөг, эрүүл болгоно, бие махбодын эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулна. Тухайн агшинд таны бүдүүн гэдсэнд хэдий хэмжээний бохирдол байна төдий хэмжээгээрээ гадагшилдаг.

Өтгөн хаталттай хүн 1-2 долоо хоногийн зайтай 2-3, өтгөн хаталтгүй хүн гурван сард нэг удаа цэвэрлүүлэхэд л өвчин тусахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Хүний биеийн жин болон хоол хөдөлгөөний дэглэмээс шалтгаалан 2-5 кг өтгөн хүний биед байдаг. Манай 30-40 мин үргэлжлэх бүдүүн гэдэсний усан цэвэрлэгээгээр гэдэс бүрэн цэвэрлэгдэнэ.

Усан цэвэрлэгээний дараах дэглэм:

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээний дараа 2-3 хоног хоолны дэглэм сахих ёстой. Өөх тосгүй хөнгөн хоол буюу шөлтэй хоол иднэ. Халуун ногоотой, хайрсан, хуурсан тостой хоол идэж, архи болон спиртийн төрлийн ундаа огт хэрэглэж болохгүй. Ус сайн уух ёстой. Бүдүүн гэдэс цэвэрлэгдсэн байгаа учраас архи дарс, өөх тостой хурц хоол нь бүдүүн гэдсийг цочроох аюултай учраас 2-3 хоногтоо эдгээрийг хэрэглэхгүй байх ёстой.       

Усан цэвэрлэгээ хийлгэх хориотой заалт:

Зүрхний дутагдалтай, артерын хэт их даралттай хүмүүс, бүдүүн гэдэсний хорт хавдартай, нарийн гэдэсний цооролт, хурц хэлбэрийн шамбарам буюу цагаан мах эргэсэн, хэвлийн эвэрхий, бүдүүн шулуун гэдэсний мэс засалд орсны дараахан буюу шарх нь бүрэн эдгэрээгүй хүмүүс, ямар нэгэн хэвлийн мэс засалд орчихоод шарх нь эдгээгүй хүмүүс, бөөрний дутагдал, элэгний хатуурал буюу цирроз, жирэмсний эхний болон сүүлийн гурван сартай хүмүүс, цөсний чулуутай хүмүүс орж болдоггүй. Гэхдээ цөсний чулууг эход хараад яг ямар хэмжээтэй, цөсний аль талд байрласнаас хамаараад орж болдог.  

Усан цэвэрлэгээний аппаратны онцлог, давуу тал:

Америк технологийн аппаратыг Монголд анх удаа манайх оруулж ирэн үйлчилгээ үзүүлж байна. Нэг удаагийн ариутгасан хэрэглүүр хэрэглэдэг. Чулуун шүүлтүүр, нүүрсэн шүүлтүүр, хэт ягаан туяагаар дамжин шүүгдэж, халдваргүйжүүлэгдсан 30 литр цэвэршүүлсэн усаар бүдүүн гэдсийг бүрэн цэвэрлэдэг. Нэг дор 30 л ус хийж цэвэрлэнэ гэж хүмүүс ташаа ойлгоод байх шиг байна. Тийм биш. Бүдүүн гэдэс рүү даралттай усыг хийж байхад хажуугаар нь цэвэрлэсэн бохир ус гадагшилж байхаар тохируулагдсан сэлгэгдэх механизмтай. Даралт болон температурын тохируулгатай учир бүдүүн гэдсэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Бүдүүн гэдэс цэвэрлэх процессыг дэлгэрэнгүй доорх видеоноос үзэх боломжтой. 

“АНЖЕЛ” эмнэлгийн дотрын нарийн мэргэжлийн эмч Ц.Сэр-Од

      

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна