“Мөнхийн Үсэг” ХХК ISO 14051 стандартыг нэвтрүүллээ

2016 оны 3 сарын 23

МӨНХИЙН ҮСЭГ ХХК АЗИЙН БҮТЭЭМЖИЙН БАЙГУУЛЛАГЫН

“ЗАГВАР БАЙГУУЛЛАГА” БОЛОХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хэвлэлийн салбарын тэргүүлэгч “Мөнхийн Үсэг” ХХК нь Азийн Бүтээмжийн Байгууллага болон Монголын Бүтээмжийн Төвөөс зарласан “Загвар байгууллага” төслийн сонгон шалгаруулалтад шалгарч МОНГОЛД АНХ УДАА Материалын урсгал зардлын тооцоолол - ISO 14051 стандартыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Мөнхийн Үсэг ХХК Монголд анх удаа хэвлэлийн салбарт ISO 9001:2008 олон улсын стандартыг нэвтрүүлж байсан бол энэ удаа ISO 14051 стандартаар Монголдоо төдийгүй Ази Номхон Далайн бүс нутагт “ЗАГВАР БАЙГУУЛЛАГА” болно. ISO 14051 стандарт нь хүрээлэн буй орчны менежмент бөгөөд материалын урсгал зардлын тооцооллыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр Үйлдвэрлэлийн хаягдал алдагдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх, замаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах улмаар бүтээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжөөс хүртээх замаар амжилтын түүхийг бий болгоход дэмжлэг үзүүлж Азийн улс орнуудад түгээн дэлгэрүүлж тэргүүн туршлагыг бий болгох зорилготой. 

Уг төсөл нь хэрэгжилтийн үйл явцаас хамааран 12-18 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд төслийг Олон улсын зөвлөх удирдан чиглүүлж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар “ЗАГВАР БАЙГУУЛЛАГА” бий болгоно.

Төсөл хэрэгжих явцад олж авсан мэдлэг туршлага, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх замаар бусад байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, Монгол улсын болон Дэлхийн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хангахад хувь нэмрээ оруулах юм.

Төсөл нь “Төлөвлөлт”, “Хэрэгжилт” “Түгээн дэлгэрүүлэх” гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжинэ.

Монголын Бүтээмжийн Төв болон Мөнхийн Үсэг ХХК нь Монгол улсын үйлдвэрлэлийн салбарт чанар болоод бүтээмжийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэлийг бий болгосноор материалын зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэн зардал болон алдагдлыг багасгаж эрчим хүчний үр ашгийг бий болгоно.

Төслийн үр дүнг Азийн Бүтээмжийн байгууллага болон Монголын Бүтээмжийн Төвөөр дамжуулан Монголдоо төдийгүй Ази Номхон Далайн бүс нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн бодлого болон жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогыг хөгжүүлэх юм.

Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр:

  1. Мөнхийн Үсэг ХХК - ийн хувьд ISO 14051 стандартыг хэрэгжүүлсэнээр бүтээмжийг сайжруулан зардлаа бууруулж, эдийн засаг болон байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл болох, цаашлаад хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг ханган үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахад өндөр  ач холбогдолтой юм.

  2. Азийн Бүтээмжийн Байгууллагын гишүүн 20 гаруй орон болон олон улсад Монгол Улсаа  шилдэг компанийн үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах

  3. Аж ахуй нэгж байгууллагууд өндөр зардлаар гадаад улс орнууд руу зорчин туршлага судлахгүйгээр үндэсний шилдэг компанийн туршлагыг судлах боломж нээгдэж байгаа юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Website: www.munkhiin-useg.mn

Facebook page: www.facebook.com/MunkhiinUsegLLC

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна