Гаванагаас Буэнос-Айрес руу

2016 оны 3 сарын 23

 

Эрх чөлөөний арал гэгддэг Куба улсад түүхэн айлчлал хийсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Гаванагаас мордон Латин Америкийн Аргентины нийслэл Буэнос Айрест газардсан байна.

 

Барак Обама Аргентинд хоёр хоногийн айлчлал хийнэ. Аргентин улс өнгөрсөн арванхоёрдугаар сард шинэ ерөнхийлөгчөө сонгосон юм. Шинэ ерөнхийлөгчөөр Маурик Макри сонгогдсон юм. Обама энэ айлчлалаараа хоёр орныг харилцааг гүнзгийрүүлж, шинэ ерөнхийлөгч Маурик Макрогийн гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжсэн бодлогыг сайшааж байгаагаа илэрхийлэх юм. Аргентин нь Латин Америкийн гурав дахь том эдийн засагтай орон.

 

Ерөнхийлөгч Обама гэр бүлийн хамт Аргентинд хүрэлцэн ирсэн байна.

 

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна