Ганц сэгсрэлтээр хатдаг шүхэр

2016 оны 3 сарын 23

Урин дулаан цаг ирж, хур борооноос хамгаалдаг шүхрээ гаргах цаг ирлээ. Бороотойд барьсан шүхрээ хатаах гэж дэлгэн тавьдаг цаг ард үлдэх нь.

Хуурай шүхэр нэртэй шинэ загварын шүхэр нь бороонд хичнээн удаан барьсан ч өөрөө нордоггүй ба гаднаас орж ирээд ганц удаагийн сэгсрэлтээр л дээрх бүх усаа зайлуулж, хуурай болдог давуу талтай гэнэ. Тиймээс уг шүхрийг хатахыг хүлээж дэлгээтэй тавих ч шаардлагагүй сэгсэрчихээд л эвхэж болох гэнэ.

Уг шүхэр MoMA онлайн дэлрүүрт 48 долларын үнээр худалдаалагдаж эхэлжээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна