Б.Марал-Эрдэнэ Оюутны дэлхийн аваргад аман хүзүүдэв

2016 оны 3 сарын 23

Филиппиний Тагаятая хотод дугуйн уралдааны Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-нд боллоо. Уг уралдааны эрэгтэйчүүдийн 120 км-ын бөөн гараатай төрөлд олон улсын хэмжээний мастер Батмөнхийн Марал-Эрдэнэ дэд байрт оров. Монголын дугуйчин тус тэмцээнээс анхны медалиа хүртэж буй нь энэ юм.

Тэрээр 3:13:42 цагийн амжилтаар Австралийн дугуйчин К.Монкийн ард орсон бол Германы А.Вейфенхбах хүрэл медаль хүртэв. Энэ гараанд нийт 46 тамирчин уралджээ. Мөн тус зайд Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрт хурдаллаа. Уг тэмцээнд нийт 16 орны 120 тамирчин уралдсан бол манай улсаас гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөн юм. Энэ үеэр критериум уралдаан болоход Б.Марал-Эрдэнэ найм, Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрт орлоо.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна