Гавьяатуудад хүндэтгэл үзүүлэв

2016 оны 3 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2016 оны 03-р сарын 21-ний өдрийн 22 дугаар зарлигаар Эрүүл мэнд спортын салбараас долоон хүн гавьяат цол хүртсэн билээ. Өчигдөр эдгээр алдартнуудаа Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон бусад холбогдох албаны хүмүүс  хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Гавьяат цол хүртсэн алдартнуудаа  хүндэтгэн хүлээн авч баяр хүргэн яамны хүндэт дэвтэрт бичиж, салбарын түүхэнд тэмдэглэн алдаршуулдаг уламжлалтай. Ийнхүү гавьяатуудаа алдаршуулан батламжийг нь гардуулан өглөө.

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч Ц.Оюунбаатар гавьяатууддаа баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Энэ өдөр бодибилдинг, тулааны болон нисэх загварын спортын анхны гавьяатууд төрсөн юм.

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны тамирчин эмэгтэйчүүдийн Их мастер, эрэгтэйчүүдийн Олон улсын мастер, шатарчин Түвшинтөгсийн Батчимэг, Монгол улсын нисэх загварын спортын шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга Мижиддоржийн Гонгор, “Тулааны Шандас” клубын тамирчин, дасгалжуулагч Жадамбын Нарантунгалаг, Бодибилдингийн дэлхийн аварга Жүнсийн Нурлан нар шагнагдлаа.

Мөн Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Данзангийн Сүрэнхорлоо төрийн хүндтэй шагналыг хүртсэн юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна