“Мик холдинг” хувьцаа эзэмшигчдийн хурлаа товлов

2016 оны 3 сарын 23

“Мик Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн №16/24 тоот тогтоолоор “Мик Холдинг” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цагт зарлан хуралдуулахаар болов. Уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд, компанийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах, компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах, компанийн дүрэмд оруулах өөрчлөлтийг батлах тухай, компанийн ТУЗ-ийн зардлын 2016 оны төсвийн төслийг батлах.

Тус компанийн хувьцаа эзэмшигчид 2016 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хооронд үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандаж эсвэл компанийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын даргад  мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцаж болох юм байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна