Жастин Бибер шүтэн бишрэгчдээс залхав

2016 оны 3 сарын 23

Дуучин Жастин Бибер нэг хэсэгтээ ямар ч байсан шүтэн бишрэгчидтэй уулзахгүй гэж шийджээ. Тэрбээр саяхан Instagram хуудсандаа төлөвлөсөн бүх уулзалтаа цуцалсан талаар бичжээ.

Оддын өвчнөөр өвчилсөн 22 настай Жастин Бибер "Би шүтэн бишрэгч, үзэгчидтэй уулзах уулзалтуудаа цуцалж байна. Хүмүүстэй уулзах нь миний дуртай зүйлийн нэг байсан ч, байдаг л уулзалтууд намайг бүр туйлдуулж гүйцлээ. Хүмүүсийн зовлонгоо тоочдог нь намайг залхааж байна. Энэ бүхэн одоо ямар ч сонирхолгүй санагдах болж” хэмээн бичжээ. Анх 2007 онд You Tube сайтад тавьсан  дууны бичлэг нь олон хүнд таалагдаж, нэртэй менежерийн хараанд өртсөнөөр од болсон канад хүү 2009 онд “Миний ертөнц” нэртэй анхны цомгоо гаргаж амжилтын гараагаа эхэлсэн. Гэвч Жастин Бибер оддын өвчнөөр хэтэрхий багаасаа өвдсөн бөгөөд түүнтэй холбоотой хэл ам тасрахаа больсон билээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна