Л.Гансүхийн шүүх хурал завсарлажээ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийн шүүх хурал завсарлажээ

Шинэчлэлийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэж байна. Шүүх хурал одоогоор түр завсарлаад байгаа бөгөөд шүүгчид Л.Гансүхэд оноосон ялын талаар хэлэлцэж байна гэх мэдээлэл байна.

Өмгөөлөгч Ц.Баасандоржийн зүгээс шүүх хуралд Л.Гансүхийг өөрийн биеэр оролцуулах, мөн шүүх хурлын процессыг телевизээр шууд дамжуулах хүсэлт гаргасан Улсын дээд шүүх хүлээж авсангүй.  Хэргийг Улсын дээд Шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар шүүж байгаа юм. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцсон байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж