Өргөдлийн байнгын хороо Багахангай дүүрэгт ажиллана

2016 оны 3 сарын 23

 

Өргөдлийн байнгын хорооны гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж хууль тогтоомжийн хэрэгжилтэнд иргэдээс санал авч, иргэний танхим бүрт өргөдөл хүлээн авах саналын хайрцаг байршуулсан. Тэгвэл маргааш тус байнгын хороо ээлжит уулзалтаараа Багахангай дүүрэгт ажиллаж,  иргэдийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ өргөдөл хүлээн авах саналын хайрцгаа хүлээлгэж өгөх аж.

 

Саналын хайрцгаар өргөдөл хүлээн авах журамд зааснаар  нийслэлийн 9 дүүрэг, аймгуудын Иргэний танхимд саналын хайрцаг байрлуулж, өргөдөл хүлээн авах ба тэдгээрийг 14 хоног тутамд хариуцсан ажилтан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэх юм байна.