Нохой устгалын зардлыг нэмэх санал гаргав

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Нохой устгалын зардлыг нэмэх санал гаргав

Нийслэлийн Засаг дарга нарын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, золбин нохой устгалын талаар хэлэлцлээ. Энэ үеэр золбин нохойг устгахад зардал ихээр шаардаж байгаа тухай хөндлөө.

Хоёр жилийн өмнө нэг нохойг устгах зардлыг 7500 төгрөгөөр тогтоож байсан аж. Золбин нохойг устгахын тулд тусгайлан бэлтгэсэн газар автомашинаар хүргэдэг, зарим тохиолдолд иргэдээс золбин нохойг худалдаж авдаг. Мөн нохойг устгахад сум шаарддаг. Энэ бүхний зардал хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад өссөн байна. Тиймээс нэг нохой устгах зардлыг 12 мянган төгрөг болгох санал гаргаж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо. Тус хуралдаанаас дээрх саналыг хүлээн авч баталбал нохой устгах зардлын хэмжээ нэмэгдэх юм байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж