Хакүход сануулга өгчээ

2016 оны 3 сарын 23

Японы мэргэжлийн сүмогийн Харү башё Осака хотноо болж байна. Башёгийн найм дахь өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал сэкивэки Ёшиказэг дэвжээнээс гаргасан хойноо хөлийг нь авч түлхсэн. Ёшиказэ дохён дээрээс унаж явахдаа Изүцү оякатагийн хөлөн дээр дарж, унасан билээ. Үүнээс болж Изуцү оякатагийн хөл хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Харин сүмогийн холбооноос “Өрсөлдөгчөө ялсан хойноо нэмж түлхэх, унагаах нь ямар хор уршигтайг Хакүход санууллаа.” гэсэн байна.

Башёгийн 11 дэх өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо озэки Кисэносатотай барилдана. Кисэносато 10 даваатай башёг ганцаараа тэргүүлж байгаа бол Хакүхо 9 даваа, 1 унаатай удаалж буй.

 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна