МАН-ын залуус нударга зөрүүлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

МАН-ын залуус нударга зөрүүлсэн үү?

Дундговь аймгийн МАН-ын залуус нударга зөрүүлэн нэгнийхээ нүдийг булдруу болтол цохисон хэрэг мандаажээ. Тодруулбал, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Буджав, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны гишүүн Б.Амарсанаа нарын дунд ийм хэрэг мандсан тухай “бор шувуу” нисэж байна.

Маргаан нь сонгуулиас үүдэлтэй гэнэ. Б.Амарсанаа нь орон нутгийн сонгуульд өрсөлдөх санаатай байгаа аж. Үүнийг нь Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Буджав дэмжээгүй юм байна. Зодооны улмаас С.Буджавын нүд гэмтжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж