Аймгийн арслан О.Хангай түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан О.Хангай түрүүлжээ

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол цэргийн баяр, ЗХ-ны 95 жилийн ойн баярт зориулсан ЗХ-ний 0123 дугаар ангийн бөх, Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Аймгийн арслан М.Эрдэнэжаргалын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан Ховд аймгийн БТСГ-ын спортын зааланд боллоо.

Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харъяат, Эрдэнэт хотын уулын баяжуулах Хангарьд спорт хорооны бөх, аймгийн арслан О.Хангай, Дуут сумын харъяат Аймгийн арслан С.Ганхуяг, Мянгад сумын харъяат, аймгийн заан Д.Уламбаяр, Булган аймгийн Орхон сумын харъяат, аймгийн заан н.Түмэндэмбэрэл нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харъяат, Эрдэнэт хотын уулын баяжуулах Хангарьд спорт хорооны бөх, аймгийн арслан О.Хангай түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харъяат, аймгийн заан н.Түмэндэмбэрэл үзүүрлэж, шөвгийн дөрөвт Мянгад сумын харъяат, аймгийн заан Д.Уламбаяр, Мөнххайрхан сумын заан Б.Батзаяа нар шалгаран үлдлээ.

Энэ барилдааны үеэр Аймгийн арслан М.Эрдэнэжаргал хүрэлцэн ирсэн 5 аймгийн арсланд хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан. Мөн Уран барилдааны шагналыг Мөнххайрхан сумын заан Б.Батзаяад гардуулсан.

Нэрэмжит барилдаан хийж буй Аймгийн арслан М.Эрдэнэжаргалд Чандмань сумын Нутгийн зөвлөл, Аймгийн Үндэсний бөхийн холбоо, ЗХ-ний 123 дугаар ангийн удирдлагууд, арслангийн төрөл төрөгсөд хүндэтгэл үзүүлсэн.

Энэхүү барилдааныг Аймгийн Үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн баг болох Ахлах гарын даа Б.Сандагсүрэн, гарын даа н.Авирмэд, гарын даа С.Загдсүрэн, Бөхийн тайлбарлагч Г.Пүрэвганди, хөлийн цэц Аймгийн заан Т.Отгонбаяр, цолчин засуул Ихбаяр, Өлзий, засуул Батжаргал, Побед нар ажиллаж амжилттай зохион байгууллаа.

Мэдээлэл бичсэн: Ховд аймгийн ҮБХ-ны тэргүүлэгч С.Загдсүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж