Оюутны чөлөөт бөхийн тэмцээн болж байна

2016 оны 3 сарын 23

Монгол улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордны эхэллээ. Тэмцээнд 20 их дээд, сургууль, коллежийн 270 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МОСХ-ны УЗ-ийн гишүүн ШУТИС-ийн хүндэт профессор, спортын мастер С.Энхтуяа, Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБДарга О.Баянмөнх нар оролцож тамирчиддаа баяр хүргэж үг хэллээ. Тэмцээн 3 сарын 23-24 нд Спортын төв ордны А зааланд болно. Тэмцээнээс шалгарсан тамирчид 2016 оны 10 сард Турк улсад болох Оюутны дэлхийн аваргын тэмцээнд оролцох юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна