Зуны цагийн хуваарьт шилжинэ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Зуны цагийн хуваарьт шилжинэ

3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ

Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.  Энэ жилийн хувьд 3-р сарын 25-26 шилжих шөнө буюу энэ долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж, зуны цагийн тоололд шилжүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж