АСЕМ-ийг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

АСЕМ-ийг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 20 дугаар хуралдаан болж,  АСЕМ Вилла цогцолборын гадна тохижилт, АСЕМ Вилла дахь Монгол хотхон, Төрийн ордны агааржуулалтын системийн шинэчлэлт, дээд түвшний уулзалтын үеэр ажиллах сайн дурынхны бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллүүдийг сонсож хэлэлцлээ.

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажил, дагалдах хурлууд, холбогдох соёлын арга хэмжээнүүдэд нийт 1200 гаруй сайн дурынхныг татан оролцуулах тооцоо гарч, ажлын албаны багт тэдний оролцоог зөв хангах, чадавхижуулах мэргэжилтнүүдийг ажиллуулж эхлээд байна. Цаашид сайн дурынхныг бүртгэх, сонгон шалгаруулалт явуулж баг бүлэгт хуваан сургаж дадлагажуулах, зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулах Сайн дурынхны байнгын төвийг Монголын хүүхдийн ордонд байрлуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж