Жүдо академийн хүүхдүүд Японд хамтарсан бэлтгэл хийж байна

2016 оны 3 сарын 24

Монголын жүдо бөхийн холбооны дэргэдэх Жүдо Академийн нийт 11 тамирчид дасгалжуулагч Дамдинсүрэнгийн Батсайхан, туслах дасгалжуулагч Юүки Такахаши нарын хамт Японд хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. Мөн тэд Осака хотноо 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд өсвөр үеийн нээлттэй тэмцээнд оролцоод эх орондоо эргэн ирэх юм байна.

Монголын Жүдо Академийн тамирчид болон дасгалжуулагчдийг "Японы MJ" нийгэмлэг эх орондоо урьсан юм. Тус нийгэмлэгийн төлөөлөл манай тамирчид дээр ирж амжилт хүсэн, гарын бэлэг гардууллаа хэмээн МЖБХ-ноос мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна