Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд манай 10 бөх барилдана

2016 оны 3 сарын 24

-Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн ээлжит Гранпри тэмцээнд манай 10 бөх зодоглоно-

Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн энэ сарын 25-27-нд болно. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэй 6, эмэгтэй 4, нийт 10 бөх хүч үзнэ.

Багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй

  • 60 кг: Гавьяат тамирчин Г.Болдбаатар / 2014 оны дэлхийн аварга, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальтай/

  • Гавьяат тамирчин Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальтай/

  • 73кг: ОУХМ Г.Одбаяр /2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальтай/

  • 81 кг: ОУХМ О.Ууганбаатар /2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальтай/

  • +100 кг: ОУХМ Б.Тэмүүлэн /2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/

  • ОУХМ Б.Сугаржаргал

Эмэгтэй

  • 52 кг: ОУХМ А.Цолмон

  • 63кг: ОУХМ Б.Мөнгөнчимэг /2014 оны багийн ДАШТ-ий мөнгөн медальт/

  • 70кг: ОУХМ Ц.Наранжаргал /2014 оны багийн ДАШТ-ий мөнгөн медальт/

  • -78 кг: ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд нар тус тус барилдана.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна