Сирийн арми Пальмира хотын түүхэн хэсгийг хяналтдаа авлаа

2016 оны 3 сарын 24

Фото: SANA / AP

 

Сирийн засгийн газрын цэрэг Пальмира хотын түүхэн хэсэгт хяналтаа тогтоолоо гэж бригадын генерал мэдэгдсэнийг Sputnik агентлаг мэдээлэв.

 

Сирийн арми зөвхөн буудлагын зэвсгийн  тусламжтайгаар хотын түүхэн хэсэг Тадморт хяналтаа тогтоолоо. Түүхэн хэсгийн төлөө тулалдаанд агаарын цохилт ашиглаагүй гэж генерал онцлон хэлжээ.

 

Гуравдугаар сарын 18-нд Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын оператив  удирдлагын дарга Сергей Рудской мэдэгдэхдээ, Оросын нисэх хүчин Пальмира хотын төлөө  байлдаж байгаа Сирийн армийн анги нэгтгэлийг дэмжин өдөрт 20-25 байлдааны нислэг хийж байна гэсэн юм.

 

Исламын дайчдаас Пальмира хотыг чөлөөлөхийн төлөө  хэдэн хоногийн турш тулаан болж байна.  ЮНЕСКО-гийн дэлхийн түүх дурсгалын өвийн санд бүртгэлтэй эртний антикийн Пальмира  хотыг исламын дайчид 2015 оны  тавдугаар сард эзлэн авсан байв. Хотоос түүхэн дурсгал, хүн амын хэсгийг нүүлгэсэн байлаа. Энэ хот нь Дамаскийг  улсын зүүн хэсэгтэй холбосон стратегийн чухал  газар юм.

 

Хотыг эзэлсэн исламын дайчид дэлхийн соёлын өвийн  гол хэсгийг дэлбэлэн нурааж эвдэлсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна