Dolce & Gabbana хөргөгч бүтээлээ

2016 оны 3 сарын 24

Фото: Dolce & Gabbana

Италийн Dolce & Gabbana загварын ордон Smeg компанитай хамтран хөргөгчийн цуглуулга гаргалаа. Luxurylaunches мэдээлснээр, FAB28 загварын хөргөгчийн гадна талыг  эртний  гар урлалын хэв маягаар гараар зуран чимэглэжээ. Дизайнд нь Сицилийн стиль давамгайлсан харагдлаа. Харин хязгаарлагдмал тооны хөргөгчийн үнийг зарлаагүй байна.

Хөргөгчийг 100 ширхгээр гаргасан ба албан ёсны танилцуулгыг нь дөрөвдүгээр сарын дундуур Миланд нээгдэх Salone Internazionale del Mobile гэх үзэсгэлэнд хийх юм.

Фото: Dolce & Gabbana

Италийн Dolce & Gabbana  загварын ордонг 1985 онд үүсгэн байгуулаад дараагийн жилд нь Милан хотноо анхны нэрийн барааны дэлгүүрийг нь нээсэн юм. Уг ордон  хувцас, аксессуар, үнэртэн, гоо сайхны бараа гаргадаг.

Сицилийн урлаг нь уг ордны  энэ сарын эхээр танилцуулсан нарны шилний цуглуулгад  нөлөөгөө үзүүлэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна