Хятадын хакерыг буруутгав

2016 оны 3 сарын 24

 

Хятадын хакер 50 настай Су Бинийг АНУ-ын Батлан хамгаалах яамны системд нэвтэрч цэрэг, зэвсгийн талаарх нууц мэдээллийг задруулсан хэрэгт буруутгажээ.

 

Су Бинийг АНУ-ын армийн тийрэлтэт сөнөөгч болон тээвэрлэгч онгоц, зэвсгийн талаарх нууц мэдээлэл олж авж, худалдах зорилготой хакер бүлэглэлийн гишүүн гэж АНУ-ын Хууль зүйн яам сэжиглэж байна.

 

Хятад улсын иргэн Си Бинийг 2014 онд Канадаас баривчилсан юм. Су Бин буруутай нь тогтоогдвол таван жил шоронд хоригдох ял авахаас гадна 250,000 ам.долларын торгууль төлөх ажээ.

 

АНУ-ын Хууль зүйн яам мэдээлэлдээ Хятадын Засгийн газар Су Бин болон түүний хамсаатнуудаас нууц мэдээлэл авахаа зогсоох хэрэгтэй гэж цухас дурьдсан байна. Өмнө нь армийн нууц материал задруулсан хэрэгт Хятадын Засгийн газрыг буруутгасан өргөн хүрээтэй кампанит ажил өрнөдөг байсан ч энэ удаа тэгсэнгүй.

 

АНУ-ын Үндэсний аюулаас хамгаалахын сайдын зөвлөх Жон Карлин хэлэхдээ "Су Бин армийн нууц тэр дундаа цэргийн онгоцтой холбоотой мэдээлэл олж авах ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байснаа хүлээсэн. Бид гэмт этгээдүүдийг баривчилж, хуулийг сахиулна” гэжээ. Су Бин Хятадын өөр хоёр хакерын хамт 2008 - 2014 оны хооронд АНУ-ын өндөр нууцлалтай системд хууль бусаар нэвтэрч армийн зэвсэг, техниктэй холбоотой мэдээлэл хулгайлснаа хүлээжээ.

 

Тэрбээр нууц мэдээллийг Хятадад өндөр үнээр худалдахын тулд англи хэлнээс хятад хэл рүү хөрвүүлдэг байсан гэнэ. Хятадад байхдаа Су Бин хакеруудад хэнийг, юуг хакердахыг зааж өгдөг байжээ. Канад дах Хятадын нислэгийн компанид нууц нэрээр ажиллаж байсан Су Биныг Канадын иргэншилтэй болох гэж байхад нь баривчилсан байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна