Төслийн урилга

2016 оны 3 сарын 24

ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР:

ХАНХОНГОР СУМЫН НУТАГ ДАХЬ “БАЛГАСЫН НУУР”-ИЙН 100 ГА-ЫН УСЛАЛТЫН СИСТЕМИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

“Балгасны нуур”-ийн 100 га-ын услалтын системийг эдийн засгийн эргэлтэнд оруулах төсөл сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж нь бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр аж ахуйн нэгж 20000 (Хорин мянга) төгрөгөөр төслийн баримт бичгийг худалдан авна.

Төлбөрийг Өмнөговь аймгийн Хөгжил хөрөнгө оруулалтын газар “ ТӨРИЙН БАНК” дахь 210000105513 тоот дансанд тушаана.

Төслийн баримт бичгийг битүүмжилж 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1600 цаг хүртэлх хугацаанд Нутгийн удирдлагын ордны 206 тоот өрөөнд бүртгүүлж хүлээлгэн өгнө.

Тус газраас төслийн баримт бичиг авч, бүртгүүлсэн иргэн, аж ахуйн нэгж нь төсөл шалгаруулалтад оролцох эрхтэй.

Сонирхсон этгээд төслийн баримт бичиг болон бусад мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно.

 

ХАЯГ: НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС, 2 ДАВХАР 206 ТООТ

УТАС: 70533433, 70533878
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна