Хан ресурст төлөх 70 сая долларыг төсвөөс гаргана

2016 оны 3 сарын 24

Сангийн сайд Б.Болор өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ “Хан ресурс” компанийн нөхөн төлбөрт өгөх 70 сая ам.долларыг улсын төсвөөс гарган хаах болж байгааг мэдэгдлээ.

Төсвийн орлого төвлөрүүлэлт оны эхний саруудын байдлаар боломжийн 90 гаруй хувьтай аж. Мөн Засгийн газар гадаад зах зээлээс жилийн 7.2 хувийн хүүтэй 250 сая ам.доллар зээлсэн бөгөөд түүнийгээ 16-20 хувийн хүүтэй авсан зээлийг эргүүлэн төлөхөд эргүүлэн зарцуулах юм байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна