Монголчууд бид элэгний өвчнөөр хорогдсоор байх уу?

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Монголчууд бид элэгний өвчнөөр хорогдсоор байх уу?

Зориг сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн залуусын хэрэгжүүлж буй “iLoveMe” төслийн хүрээнд хавдраас урьдчилан сэргийлэх цуврал инфографикууд хүргэж байгаа билээ. Энэ удаа Монголчууд бидний хамгийн их өвчилдөг элэгний хавдраас урьдчилан сэргийлэх талаар хүргэж байна.

Манай улс элэгний хорт хавдраар дэлхийд хамгийн өндөр нас баралттай орон юм. Монгол улсад жил бүр 1800 орчим хүн элэгний хорт хавдартай гэж оношлогддог. 

Дэлхийн хүн амын дундаж наслалтыг улс орноор нь гаргадаг www.worldlifeexpectancy.com сайтад байршуулсан мэдээллээр элэгний хорт хавдарын өвчлөлийг улс орон бүрээр гаргасан жагсаалтад Монгол улс 86.9 хувийн үзүүлэлтээр эхний байрт орсон байна. 

Тиймээс элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлж, элгээ хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй байцгаая!

#‎iLoveMe төслийн багийнхантай хамтран ажиллахыг хүсвэл 99058005, 89047500, 91112221 дугаарын утсаар холбогдоорой!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж