Хэрэглэгчийн хуульд олон нийтийн санал авна

2016 оны 3 сарын 24

ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчлэн боловсруулж буй ажээ. Энэхүү хууль нь одоогоос 13 жилийн өмнө батлагдсан, зах зээлийн өнөөгийн харилцааг зохицуулахад хүндрэл учрахуйц хоцрогдсон гэж үзсэнээс ийн шинэ хуулийн төсөл боловсруулж эхэлжээ. Тэрхүү хуулиар Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалдаг, гурван сая хүнд бүгдэд хамааралтай хууль тул хуулийг олон нийтээр хэлэлцүүлж, нэмэлт өөрчлөлтөд оруулах саналыг иргэдээс авахаар шийдсэнээ ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр мэдээллээ.

Нийслэлийн дүүрэг бүрийг нэг бүс болгосон бол аймгуудыг таван бүсэд хувааж, хэрэглэгчийн тухай хуульд санал авах юм байна. Ингэснээр хэрэглэгчийн хууль нь олон жилийн настай, хэрэглэгчийн эрхийг зуун хувь хамгаалсан, хэрэглэгчээ дээдэлсэн, хэрэглэгчийн стандартыг Европын төвшинд ойртуулсан хууль болно гэж үзэж буй юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна