Төрийн далбаагаа шинэчлэхийг эсэргүүцжээ

2016 оны 3 сарын 24

 

Зеландын иргэд төрийн далбаагаа өөрчлөх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, үр дүнг нь сонсохоор хүлээж байна. Санал хураах цэгүүд орон нутгийн цагаар 19:00 цагт хааснаас хойш удалгүй урьдчилсан дүнг зарласан юм.

 

Их Британийн төрийн далбаатай адил төрийн далбаа нь тус улсын колони байсан үеийг санагдуулдаг хэмээн зарим иргэд өөрчлөхийг уриалж байгаа билээ.

 

Гэвч бүх нийтийн санал асуулгын урьдчилсан дүн Шинэ Зеландын иргэд төрийн далбааг өөрчлөхийн эсрэг байгааг харуулжээ. Хоёр сая гаруй хүн санал асуулгад оролцсоноос 61 хувь нь эсэргүүцсэн дүн гарчээ.

 

Мөнгөн ойм нэртэй далбааны шинэ загвар нь Шинэ Зеланд мөн алдартай регби багийн бэлгэдэл юм байна.

 

Төрийн далбааны шинэ загварыг өнгөрсөн арванхоёрдугаар сард 40 бүтээлээс шалгаруулан сонгосон билээ.

 

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Кэй төрийн далбааг шинэчлэхийг дэмжигчдийн нэг бөгөөд үндэсний бэлгэ тэмдгийг  шинэчлэн өөрчлөх түүхэн цаг үе ирсэн хэмээн мэдэгдсэн юм.

 

Гэвч зарим иргэд далбааны шинэ загварыг сонирхолгүй, жирийн алчуур нөмрөгөөс ялгаагүй” гэж шүүмжилсэн байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна